Tuesday, May 18, 2010

Америкт хэрхэн үнэгүй суралцах вэ?

Америк оронд сурч амьдрах завшаан хүн бүрт бий гэж би боддог. Харин үүнийг хэрэгжүүлэх, амьдруулах эсэх нь зөвхөн танаас, таны хичээл чармайлтаас шалтгаалах билээ. Харин энэ удаагийн блогоороо энэхүү оронд өөрийн чадлаараа тэтгэлэг олж суралцан, эрдэм мэдлэг, амжилт бүтээлийн оргилд хүрсэн нэгэн болох Yahoo company-д инженерийн ажил эрхэлдэг Мягмарын Сувдмаагийн оюутан, сурагчид хандаж бичсэн зөвлөгөөнөөс толилуулж байна. Тун ч амьдралтай, зөвлөгөөнүүдийг би дээр үед уншиж байснаа сая хайж оллоо. Зохиогчийн эрхийг хүндлэх үүднээс холбогдох сайтуудын линкүүдийг байрлууллаа.

Хатагтай Сувдмаагийн “Америкийн их дээд сургуулиудад 9 жилүнэгүй сурсан минь” хэмээх нийтлэлдээ анх Монголоос хэрхэн яаж ирснээс авхуулаад энд хэрхэн яаж, үнэгүй суралцсан талаараа маш сонирхолтой, хэрэгтэй зөвлөгөөг оруулсан дэлгэрэнгүй бичлэгийг дараань линкээс дарж уншаарай. http://www.hamagmongol.net/readarticle.php?article_id=13

Харин дараагийнх нь нийтлэл “Дүү маань Америкийн их сургуульд 4 жил үнэгүй сурсан нь”юм. Энэхүү нийтлэлдээ өөрөө Америкт ирснийхээ дараа дүүгээ хэрхэн авчирч, шалгалтад бэлдүүлэн, улмаар сургуульд сургасан талаараа маш дэлгэрэнгүй бичжээ. Дараахь линкэн дээр дарж энэхүү бичлэгийг уншаарай. http://www.hamagmongol.net/readarticle.php?article_id=14

Бас нэг хэрэгтэй зөвлөгөө нь “High School Төгсөгч: Коллежид ормоор байна, арга байна уу?” гэсэн гарчигтай ахлах сургууль төгсч буй хүүхдүүдэд зориулсан зөвлөгөө ба энэ нь Монголд байгаа төдийгүй энд байгаа хүмүүст ч маш хэрэгтэй зөвлөгөө болсон байна лээ. Та дараахь линкэн дээр дарж уншаарай. http://www.hamagmongol.net/readarticle.php?article_id=18

Хатагтай Сувдмаагийн өөр нэг хэрэгтэй зөвлөгөө бүхий нийтлэл нь “Их сургуулийн бэлтгэлд ямар ном хэрэглэх вэ?” гэсэн гарчигтай ба энд Америкийн их дээд сургуульд элсэн ороход бэлтгэдэг номуудын талаар дэлгэрэнгүй тайлбарыг, зураг хөрөгтэй нь оруулсан байна лээ. Та дараахь линкэн дээр дарж уншаарай. http://www.hamagmongol.net/readarticle.php?article_id=29

За ингээд энэ бүх туршлага, сургамжаа ийм сайхан илэн далангүй, дэлгэрэнгүй хуваалцаж, сэтгэл зүтгэл гарган уртаас урт зөвлөмжүүдийг Монголчууддаа зориулж бичсэн хатагтай Мягмарын Сувдмаадаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлэхийн ялдамд, блогоороо дамжуулан уншигч олон оюутан залуусынхаа өмнөөс амьдралд тань хамгийн сайн сайхныг хүсье.

4 comments:

  1. АмерикийнМонгол: За ёстой яагаад өгөдсөн линкүүд идэвхжихгүй байгааг ёстой мэдэхгүй юм, та шинээр хуудас нээж байгаад өгөгдсөн хаягийг copy paste хийж уншина уу. Би аль болох хурдан засахыг бодъё оо, иймэрхүү юмандаа муу,кэцүү, кэцүү:)

    ReplyDelete
  2. ¨ñòîé õýðýãòýé ìýäýýëýë îðóóëñàí òàíüä áàñ áàÿðëàëàà. Òàíû àæèëä ºíäºðººñ ºíäºð àìæèëò õ¿ñüå ýý. Òàíû áëîãûã ¿ðãýëæ óíøäàã. Òàíû áëîãèéí á¿õ áè÷ëýã¿¿ä èõ ñîíèðõîëòîé, àâóóøòàé îëîí çºâºë㺺òýé, áàñ èõ óðàì çîðèã îðóóëäàã. Ñ¿¿ëèéí ¿åä ìèíèé ºäºð á¿ð áàéíãà îðäîã áëîãèéí íýã áîëñîí.

    ReplyDelete
  3. ерөөсөө гарч ирэхгүй байна.copy paste хийсэн ч гэсэн баахан англи хэлтэй юмнууд л гарч ирээд байна

    ReplyDelete
  4. ерөөсөө гарч ирэхгүй байна.copy paste хийсэн ч гэсэн баахан англи хэлтэй юмнууд л гарч ирээд байна

    ReplyDelete